Хэрэглэгдэхүүн
Хичээл 1 ТӨМ 1
Small
Basic программ тайлбар:
Энэхүү хичээлээр бид Small Basic хэмээх авсаархан программчлалын систем
дээр тулгуурлан компьютерийн программчлалын үндсийг судална. Small Basic нь
түүний хэлний дүрмээр бичигдсэн программыг оруулах, компьютерийн хэлэнд хөрвүүлэх
үүрэг бүхий компилятортай. Уг системийн ажлын орчин (компилятор)-ы интерфэйсийг
дараах зурганд харууллаа.
Программчлалын хэлний орчин нь тухайн хэлний дүрмээр программыг бичих,
алдааг хянах, ажиллуулах үүргийг гүйцэтгэдэг. Small Basic программын ажлын
орчин нь хэрэгслийн мөр, суурь цонх, программ бичих цонх, тусламжийн цонх
зэргээс бүрдэнэ. Үүнд:
[1] Программ бичих цонх. Энэ цонхонд программыг бичих, өмнө
бичиж хадгалсан программыг нээж гаргах, засвар өөрчлөлт оруулах зэргээр
ажиллана. Ажлын цонхонд нэгэн зэрэг хэд хэдэн программыг нээж болох боловч
тухайн агшинд зөвхөн ганцтай нь ажиллана. Ажиллаж буй цонхыг идэвхтэй, бусдыг
идэвхгүй гэдэг.
[2] Хэрэгслийн мөр. Идэвхтэй цонхонд буй программ болон
программчлалын орчин дах ажиллагааг хангах командыг биелүүлэх хэрэгслүүд. Уг
мөрөн дэх хэрэгслүүд (шинэ цонх нээх, хадгалсан программыг нээх, идэвхтэй
цонхон дахь программыг хадгалах, программын бичвэрийг хуулах, зөөх гэх мэт) та
бүхэнд аль хэзээний танил байгаа. Энэ мөрөн дэх Program хэсгийн RUN F5 хэрэгсэл
идэвхтэй цонхонд буй программыг ажиллуулдаг.
[3] Ажлын суурь цонх. Хэрэв программ бичих нэг ч цонх
нээгдээгүй бол уг суурь цонх л байх болно.
[4] Ажлын цонхонд бичсэн программын мөрд
харгалзах мэдээлэл гарах хэсэг буюу тусламжийн цонх. Энэ дэд цонхыг хумьсан байж болно.
Хичээл 1 ТӨМ 2
1.
TextWindow.WriteLine("Medeelel zui XII")
Дээрх программын
үсгийн дэвсгэр өнгийг өөрчлөж үзье:
TextWindow.ForegroundColor="green"
TextWindow.WriteLine("Medeelel zui XII")
Даалгавар 2: Хоёр тооны
нийлбэр олох программ зохиох.
TextWindow.Write("a=
")
a=textwindow.ReadNumber()
TextWindow.Write("b=
")
b=textwindow.ReadNumber()
niilber=a+b
TextWindow.WriteLine("niilber=" +niilber)
Small Basic хэл дээр арифметик үйлдэл ба илэрхийлэл
Үйлдэл
|
Small Basic-т тэмдэглэх
|
Илэрхийлэл
|
Жишээ,
Тайлбар
(a=8,
b=6) үед
|
Нэмэх
|
+
|
Niilber=a+b
|
Niil=14
|
Хасах
|
-
|
Yal=a-b
|
Yal=2
|
Үржих
|
*
|
Urj=a*b
|
Urj=48
|
Хуваах
|
/
|
Noogd=a/b
|
Noogd=1,3333E
|
Хичээл 2 ТӨМ 1
1.
Хоёр тооны тэгш сондгойг олох.
TextWindow.Write("too uruul:")
a =TextWindow.ReadNumber()
uldegdel =Math.Remainder(a,2)
If(uldegdel = 0) Then
TextWindow.WriteLine("tegsh too:")
Else
TextWindow.WriteLine("sondgoi too:")
EndIf
Хичээл 3 ТӨМ 1
Дасгал1(дөрвөлжин зурах)
• x=100
• y=100
• a=100
• GraphicsWindow.PenColor="white"
• GraphicsWindow.PenWidth=2
• GraphicsWindow.BrushColor="Red"
• GraphicsWindow.FillRectangle(x, y, a, a)
Дасгал 2(зууван зурах)
• x=100
• y=50
• a=100
• b=50
• For i=1 To 4
• GraphicsWindow.BrushColor= GraphicsWindow.GetRandomColor()
• GraphicsWindow.FillEllipse(x, y+i*(b+10), a, b)
EndFor
Comments
Post a Comment