ЭХХ 1
БАТЛАВ :
СУРГАЛТЫН МЕНЕЖЕР ............................................ Л. ЦЭРЭНХАНД
ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР №1
Сэдэв: Microsoft
small basic программчлалын хэлний
талаарх ерөнхий ойлголт хялбар программ
бичиж сурах.
Хамрах
хүрээ: 12 - р анги
Хугацаа: 40мин
Зорилго: Өмнөх ангиудад
судалсан алгоритмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, Small basic программчлалын хэлний
талаарх ерөнхий ойлголтыг эзэмшүүлнэ.
Зорилт:
ü Алгоритмын
тухай ойлголт
ü
Small Basic программчлалын хэлийг танин мэдэх
ü Small
Basic программчлалын хэлийг гүнзгийрүүлэн судлах
Хичээлийн хэлбэр :Шинэ
мэдлэг эзэмшүүлэх хичээл
Агуулга :
Өмнө
судалсан агуулга
|
Цаашид
судлах агуулга
|
Алгоритмын чанар,
гүйцэтгэгч, компьютер алгоритмыг биелүүлэх
Сургуулийн алгоритм хэл дээрх алгоритмын дүрслэл
Алгоритмын үндсэн
ойлголтууд
Алгоритмын үндсэн
бүтцийн сургуулийн алгоритм хэл дээрх дүрслэл
|
Өгөгдөл ба
хувьсагч
Нөхцөл шалгах
үйлдэл
Давталт
График
боловсруулалт
Давталт ба график
Яст мэлхийн
график
Math сангийн
функц, шинж чанарууд
Дэд программ
|
Хэрэглэгдэхүүн:Үзүүлэн-1.1,самбар,шохой, ээлжит хичээлийн төлөвлөгөө проектор, компьютер, видео бичлэг,ТӨМ
1.1
Цаг төлөвлөлт:
-
Сэргээн санах сэдэлжүүлэх шат- 8 мин
-
Шинэ мэдлэг
олгох-15 мин
-
Бататгах үе шат- 15 мин
-
Дүгнэлт-5 мин
-
Гэрийн даалгавар-2 мин
Арга зүй: Дагуулан сургах
арга, харилцан ярилцах,үзүүлэн ашиглах, тэмдэглэл хөтлөх, сурагчдаар
мэдлэг бүтээлгэх, урамшуулах.
Үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Багшийн анхаарах зүйл
|
|||
Сэргээн санах сэдэлжүүлэх
8 мин
|
Б: Сурагчидтай мэндлэнэ.
Б: Ирц бүртгэнэ.
Б: Сурагчдад “Алгоритмын талаар presentain” үзүүлнэ.
Б: Бидний судалж мэдээгүй маш олон төрлийн
программчлалын хэлнүүд байдаг бөгөөд өнөөдөр “small basic”хэмээх хэлний
тухай үзэж судлах болно.
|
С1: Багштай мэндлэнэ.
С2: Ирцээ бүртгүүлнэ.
|
Б: Small Basic программын талаар анхан шатны мэдлэгийг
эзэмшүүлж байгаа учраас үгний сонголт энгийн сурагчдад ойлгомжтой байх ёстойг
анхаарна уу.
|
|||
Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
15 мин
|
Б: Small basic хэл нь өөрийнхөө хэлний тусламжтайгаар бичигдсэн
программыг хөрвүүлж үр дүнг тооцоолох чадвартай.
Б: Одоо small basic хэлний талаар дэлгэрэнгүй
судалцгаая.
Б: Үзүүлэн 1.1-с онолын мэдлэгийг тэмдэглэж аваарай.
Б: Start->All programs->Microsoft small basic
программаа нээгээрэй.
Б: Үзүүлэн 1.1 дээрх жишээ1 жишээ2-г бичиж ажиллууцгаая
Б: Үр дүнг гаргаж чадсан уу
|
С7: Сурагчид үзүүлэн 1.1-с хуудас 5,6,8,11,14,15 дээрх
онолын мэдлэгүүдийг дэвтэрээ тэмдэглэж авна.
С8: Start->All programs->Microsoft small basic
программаа нээнэ.
С9: Үзүүлэн 1.1-ийн жишээ 1 жишээ 2-г багшийн дагуулан
сургах аргын дагуу хийж гүйцэтгэн үр дүнг харуулна.
С10: Үр дүнг гаргаж чадсан.
|
Б: Үзүүлэн 1.1-с бичиж авах агуулгыг товч тодорхой хэлж
өгнө.
Б: Дагуулан сургах арга хэрэглэж байгаа үед сурагчид
хоцрох тохиолдол гардаг тул ангийн сурагчдын хурдад тааруулж сурагчдыг хүлээж
ажиллана.
|
|||
Бататгах үе шат
10 мин
|
Б: Үзүүлэн 1.1-д өгөгдсөн даалгавар 1-г
бичиж программын үр дүнг гүйцэтгэж харуулаарай.
Б: Сурагчдын гүйцэтгэсэн даалгаварт үнэлгээ өгнө.
|
С11: Үзүүлэн 1.1-с даалгавар 1-г өгөгдсөн нөхцлийн
дагуу хийж гүйцэтгэнэ.
|
Б: Даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа сурагчдад
туслана.
|
|||
Дүгнэлт
5 мин
|
Б: ТӨМ 1.1 сурагчдад тараан өгч small basic хэлний
тухай хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлж дүгнэхийг хүснэ.
Б: Сурагчдаас ТӨМ 1.1 буцаан авч үнэлгээг тооцоолон
гаргана.
|
С12: ТӨМ 1.1-р сурагчид өөрсдийгөө үнэлж дүгнэнэ.
|
Б: Сурагчдад өөрийгөө үнэлэхдээ үнэн зөв бодитой үнэлэх
ёстойг сануулна.
Б: Үнэлгээг тооцоолохдоо зөв алдахгүй тооцох ёстой.
|
|||
Гэрийн даалгавар
2 мин
|
Б: Гэр бүлийнхээ гишүүдийн нэр нас РД-г хэвлэх
программын кодыг дэвтэр дээрээ бичиж ирнэ үү?
Б. Сурах бичигийнхээ 63 – 65 хуудасыг дэвтэр дээрээ
бичиж ирнэ үү?
|
С13: Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
||||
Comments
Post a Comment